Халсан ажилчдаа эргүүлэн авахгүй бол сайдуудыг огцруулна
Өнөөдөр 14 цаг 14 минут

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар салбарынхаа төрийн алба хаагчдыг хоморголон халж, эдийн засгийг хэмнэж байгаа, мөн ямар ч ашиггүй, хэрэгцээгүй орон тоог цөөлсөн гэх тайлбарыг өгдөг. Өнөөдрийн байдлаар ажлаасаа халагдсан 100 гаруй алба хаагч байгаа бөгөөд тэд гэнэт халагдсаныхаа мөнгийг ч олж авч чадахгүй, С.Чинзориг сайд ч өгөхгүй гэж мэдэгдсэн байгаа юм.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Л.Эрхэмбаяр өчигдөр мэдээлэл хийж, дээрх яамдуудад фракцигүй нам байхыг уриалж, ажлаас нь халсан алба хаагчдыг эргүүлэн орон тоонд нь авахгүй бол УИХ-д Д.Оюунхорол, С.Чинзориг нарыг сайдын суудлаас нь огцруулах асуудлыг тавих болно гэдгээ мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment