Занданшуулсан шарилыг засварлах ажил дуусч байна
1 цаг 19 минутын өмнө
Архангай аймгийн Цахир сумаас олдсон олон жилийн настай занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчинлэн хийдэд өгсөн билээ. Уг үйл явдал болоход Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат нарын албаны хүмүүс байлцсан бөгөөд шарилыг сэргээн засварлаж дуусч байгаа гэнэ.Уг шарилыг удахгүй нутагт нь залах үйлийг хийх талаар ч эх сурвалж хэлэв. Харин үүнийг хулгай хийж авчран гэртээ хадгалж байгаад хил гарган худалдах гэж байсан этгээдийг хорьж байгаа бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment