Увс аймагт дөрвөн настай охиныг хүчирхийлжээ
Өнөөдөр 13 цаг 9 минут
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Цэхээ гэдэг газар дөрвөн настай бяцхан охиныг хүчирхийлсэн хүний санаанд багтамгүй жигшүүрт хэрэг гарчээ. Ээж нь таван настай хүү, дөрвөн настай охиноо гэртээ үлдээгээд малд явах хойгуур энэхүү хэрэг болсон байна.Хэргийг 50 орчим насны н.Б гэгч үйлдсэн бөгөөд ахыг нь гар утсаараа тоглуулан гадаа гаргаад, дүүг нь хүчирхийлжээ. Тэр ч бүү хэл, охиныхоо эмзэг эрхтнээс цус гарч байгааг хараад цагдаа дуудахаар завдсан ээжийг нь хутгаар сүрдүүлчихээд гарч явсан гэнэ.
Ээж нь тэр даруй эмнэлэг, цагдаад дуудлага өгснөөр охиныг сумын эмнэлэгт, маргааш нь аймгийн эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд одоогоор охин ямар ч дуу чимээгүй, гөлийсөн байдалтай байгаа аж. Харин гэмт этгээд н.Б-г Баян-Өлгий аймгаар дамжин ОХУ руу оргон зугтах гэж байхад нь баривчилжээ. Түүний хувьд өмнө нь 12 настай охиныг хүчирхийлж байсан бөгөөд түүнд мөнгө өгч хэргээс мултарч байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment