Кобе Брайант Уэстбрүкийг өмөөрөв
22 минутын өмнө
"Лос Анжелес Лэйкерс"-ын тэргүүн тоглогч Кобе Брайант "Оклахома Сити Тандер" багийн тоглогч Расселл Уэстбрүкийг шал дэмий юмны төлөө шүүмжилж байна гэж үзжээ."Индиана Пэйсэрс" багтай хийсэн тоглолтын үеэр "Тандер"-ын хамгаалагч 54 оноо авч хувийн амжилтаа тогтоожээ. Гэсэн ч энэ нь түүний багийг 104:106 харьцаатайгаар хожигдсон юм.
Харин тоглолтын дараа Уэстбрүкийн хийсэн 43 амжилтгүй шидэлт "Оклахома"-д гай болсон гэж үзсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment