Thursday, April 23, 2015

Хүчилтөрөгчийн дутагдлаар загаснууд бөөнөөрөө үхжээ

Хүчилтөрөгчийн дутагдлаар загаснууд бөөнөөрөө үхжээ

6 минутын өмнө

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дахь Даян нуурт цутгадаг голын монгол хадран загас бөөнөөр хорогдсон тухай мэдээлэл цацагдсан. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрынхан энэ асуудлыг шинжилж, тогтоожээ.

Даян нуур болон түүнд цутгадаг голын ус, эргэн тойрны хөрс, ургамлыг шинжлэхэд ямар нэгэн хортой зүйл олдоогүй байна. Тиймээс голын нэг хэсэг нь өвөл ёроолдоо хүртэл хөлдсөн, тэр үед тэнд байсан загас хүчилтөрөгчийн дутагдалд орж, хөлдөж үхжээ гэж дүгнэхэд хүргэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment