"Чэлси" Хуммельсыг авна
1 цаг 3 минутын өмнө
Английн хөлбөмбөгийн "Чэлси" баг Германы Дортмунд хотын "Боруссия"-гийн төвийн хамгаалагч Матс Хуммельсыг өөрийн болгохын төлөө өрсөлдөж эхэлжээ. Лондон хотын баг герман тоглогчийг өөрийн болгож чадахгүй бол "Реал"-ын Рафаэль Вараныг авахын төлөө зүтгэх болно.Хуммельсыг авахын төлөө зөвхөн "Чэлси" өрсөлдөж байгаа юм биш. "Манчестер Юнайтэд" баг ч нэлээн эртнээс энэ залууг онилж байгаа билээ. Дээр нь ийм хамгаалагчтай болохыг "Арсенал" баг мөрөөдөж байгаа юм. Германы "Боруссия" баг Хуммельст шинэ гэрээ байгуулахыг санал болгосон ч одоогоор герман залуу гарын үсгээ зураагүй байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment