Monday, April 6, 2015

Машины эд анги хулгай хийдэг этгээдүүдийн талаар мэдээлэл авна

Машины эд анги хулгай хийдэг этгээдүүдийн талаар мэдээлэл авна

36 минутын өмнө

Сүүлийн үед Приус машины эд зүйлсийг хулгайлах явдал газар авсан. Мөн хулгайн эд зүйлийг авдаг ченжүүд ч байгаа талаар албаныхан хэлээд байгаа юм.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар нийслэл хотын хэмжээнд "Тоёота Приус" автомашины толь, эд анги хулгайлдаг сэжигтэй этгээдүүдэд чиглүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сараас хойш Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 40 гаруй удаагийн үйлдлээр орон сууцны гадна зогсоолд байрлуулсан "Приус-20" маркийн автомашины толь хулгайлах гэмт хэрэг үйлддэг Г, А нарыг баривчилжээ.

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд дээрхи хоёр дүүргийн нутаг дэвсгэрээс автомашиныхаа толийг алдсан иргэд Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг буюу 70111522, 91992153, 98554805 дугаарт холбогдож болох юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment