Аль Пачино "ядуурчээ"
1 цаг 41 минутын өмнө
"Сорвитой нүүр царай", "Загалмайлсан эцэг" кинонуудын од жүжигчин аль Пачино өөрийн шүтэн бишрэгчдэд мөнгөтэй л бол сонирхолтой аяллыг санал болгож байгаа аж. Тэрбээр өөрийн материаллаг байдлыг сайжруулахыг хүссэн тул 40 мянган долларын үнэтэй аяллыг зохион байгуулахаар шийджээ. Өдгөө 74 настай жүжигчин эр өөртэйгээ хамт хувийн онгоцоороо Шотландын Глазго хотоос Лондон руу нислэг үйлдэхийг санал болгоно.Ингэхдээ аль Пачино уян хатан хандсан гэнэ. Хоёр тасалбар аваад түүний тоглолтыг үзэхээс гадна гурван хоног таван одтой зочид буудалд хонох зардал энэ мөнгөнд багтжээ. Ийм төлбөр хийх боломжгүй хүмүүс түүнтэй хамт оройн зоог барьсныхаа төлөө 12 мянган доллар төлөх боломжтой гэнэ. Бүр хэцүүдвэл шүтэн бишрэгчид нь ганцхан минутын туршид түүнтэй байсныхаа төлөө 4000 доллар төлөх болно.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment