ХХ зууны манлай дуучинд хүндэтгэл үзүүлнэ
58 минутын өмнө
Монголын урлагийг түүхийг бичилцэж олон түмнээ 20-р зууны манлай дуучин хэмээн өргөмжлөгдсөн Төрийн шагналт, дуурийн дуучин Хорлоогийн Уртнасангийн 70 насны ой энэ жил тохиож байгаа юм байна.Тус өдрийг тохиолдуулан УГЗ, найруулагч Л.Эрдэнэбулган "Их ёслолын дуун" хүндэтгэлийн тоглолтыг санаачлан зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 19-ны өдөр Соёлын төв өргөөнд болох бөгөөд тоглолтонд УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, Улсын филармони, ХЦДБЧ, ХБК, Төв аймгийн "Монгол туургатан" болон Булган аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон оролцож хүндэтгэл үзүүлэх юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment