Friday, April 3, 2015

Ринго Старр Зейн Маликийг дэмжив

Ринго Старр Зейн Маликийг дэмжив

1 цаг 45 минутын өмнө

Домогт The Beatles хамтлагийн гишүүн болох бөмбөрчин Ринго Старр чухам юу Зейн Маликийг One Direction хамтлагаас гарахад хүргэсэн болохыг ойлгож байгаагаа хэлжээ. Өдгөө 74 настай Ринго хэр баргийн хүн алдар хүндийг дааж чаддаггүй бөгөөд тэрбээр өөрөө ч үүнийг даван туулж байсан гэдгээ ярив.

"Одоо үед энэ дарамт өмнөхөөсөө илүү их болсон. Тус хамтлаг үнэхээр алдаршсан. Бид ч их нэрт алдартай байсан ч дуртай үедээ амралт зугаалгаар явах боломжтой байсан, харин өнөөгийн залуучуудад тийм эрх чөлөө үгүй юм" хэмээн Ливерпүүл хотын дөрвөлийн нэг гишүүн хэлжээ.
 
Долоо хоногийн өмнө Зейн Малик хөвгүүдийн хамтлагийг орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгэхэд 22 настай дуучин залуу "Би эгэл жирийн эрх чөлөөтэй, хувийн гэсэн амьдралтай залуу байхыг хүсэж байна. Надад сайн дөрвөн найз бий гэдгийг би мэднэ. Тэд ажиллахаа үргэлжлүүлж, энэ дэлхийн шилдэг хамтлаг нь байсаар байх болно. Би зөв үйлдэл хийж байна гэдэгтээ итгэлтэй сууна" хэмээн өгүүлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment