Хотын мээрийг залруулга хийхийг хүсэв
54 минутын өмнө
"Босоо хөх Монгол" ТББ-ынхан мэдээлэл хийжээ. Тэдний өгч буй мэдээллээр тус байгууллагын залуус Өвөрмонголын иргэдийг Бурхан Халдун ууланд явж байхад нь сөгдүүлж, дээрэлхсэн зүйл байхгүй. Үүнийг баталж, цахим сүлжээгээр сөгдөж суусан зураг нь тараад байгаа Алтан-Уул гэх өвөрмонгол залуу видео бичлэг явуулахаар болсон гэнэ.Тиймээс тэд "Босоо хөх Монгол"-ынхны өмнөөс өвөрмонголчуудаас уучлал гуйсан хотын захирагч Э.Бат-Үүлтэй ойлголцолд хүрч, олон нийтэд ч энэ талаар зөв мэдээлэл хүргэх үүднээс МҮОНТ-ээр шууд ярилцлагад орох хүсэлтийг хотын мээрт тавьжээ. Уг шууд ярилцлагад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар нарыг ч мөн урьсан юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment