Канье Уэстыг бурхантай дүйцүүлэв
59 минутын өмнө
Америкт нэгэн Библи судар хэвлэгдсэн бөгөөд тэнд Ертөнцийн Эзний нэрийг нэрт рэппер эр Канье Уэстын нэрээр сольчихсон аж. Уг номд Бурханыг "Yeezus" гэж бичсэн нь Каньегийн шинэ цомгийн нэр билээ. Уг номыг бизнес эрхэлдэг ах, дүү гурав хэвлүүлсэн бөгөөд ном "Эхлээд Канье тэнгэр болон газрыг бүтээжээ" гэсэн үгээр эхлэдэг.Номыг зохиогчид Канье Уэстыг магтан дуулах юм уу доромжлохыг бодоогүй гэдгээ өгүүлэв. Зүгээр л тэд ариун Библи судар өнөө үед яаж бичигдэх байсныг төсөөлөн үзжээ.
Өмнөх үеүд Мэрилин Монро, Жон Леннон, Майкл Жексон нарыг Бурхантай адилтгаж байсан юм. Тэгвэл өдгөө Америкт Канье Уэст Ертөнцийн Эзэнтэй дүйж байгаа бололтой. Өвөрмөц Библи судрыг хүмүүс интернэтээр худалдан авах боломжтой бөгөөд нэг бүрийн үнэ нь 13.77 доллар гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment