Дуучин Н.Гантулга чуулгын дарга болов
6 минутын өмнө
Цэрэг, эх орон, гэгээн хайрын тухай олон сайхан дуугаараа түмэн олныхоо сонорыг мялааж яваа авьяаслаг дуучин СТА, Н.Гантулга чуулгын дарга болжээ. Тодруулбал, тэрбээр ЦДБЭЧ-ын даргаар томилогдоод удаагүй байна. Тус газрын даргыг хурандаа Ч.Гансүх олон жил удирдсан бөгөөд ийнхүү дуучин Н.Гантулгад халаагаа өгсөн аж.Дуучин Н.Гантулга бэлтгэл дэслэгч цолтой бөгөөд СУИС, Удирдлагын академийг тус тус дүүргэж өөрийгөө чамгүй их боловсруулж чадсан гэнэ. Ийнхүү удирдан зохион байгуулах авьяастай, нийтэч, шулуухан шударга зантай, чуулгын хамт олны жаргал зовлонг ойлгож, авч явж чадах хүн хэмээн шинэ хамт олон нь шинэхэн даргаа сэтгэл өндөр угтаж авсан сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment