Tuesday, April 7, 2015

Италичууд Клунигийн гэрт ойртож болохгүй

Италичууд Клунигийн гэрт ойртож болохгүй

Өнөөдөр 14 цаг 12 минут


Хагас жилийн тэртээ Жорж Клуни, Амаль Аламуддин нар хуримаа хийсэн билээ. Ёслол Италийн Комо нуурын эрэг дээрхи жүжигчин эрийн хувийн эдлэн газар болсон юм. Тэгэхэд алдартнуудын хурим хотын хамгийн гол үйл явдлаар нэрлэгдэж байсан бол өдгөө Клунигийн гэр бүл бусдын анхааралд өртөхгүй байхыг хичээж, хотын захиргааны дэмжлэгийг ч авчээ.

Одоо Клунигийн гэр бүлд Лальо хамтралын захирагчийн гаргасан албан ёсны тушаал байна. Түүгээр бол нутгийн иргэд тэдний эдлэн газрын дэргэдүүр аялал, зугаалга хийж, хөршүүд нь гэрт нь ойртох боломжгүй юм. Энэхүү шийдвэрийг зөрчсөн тохиолдолд 500 еврогийн торгууль хүлээнэ.

Клуни уг тансаг харшаа 2001 онд худалдан авчээ. "Оушены 12 найз" киноны зарим нэг хэсгүүдийг жүжигчин эрийн гэр дотор авсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment