Monday, April 6, 2015

“Эрдэм транс” компанийг шүүхэд өгнө

"Эрдэм транс" компанийг шүүхэд өгнө

54 минутын өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Эрдэм транс" компанийг жолооч нар болон кондукторууд нь шүүхэд өгөхөөр болжээ. Тэдний хэлж, ярьж буйгаар бол тус компани ажилчдадаа сэтгэлзүйн болон эдийн засгийн дарамт үзүүлж, эрхийг нь зөрчиж байгаа гэнэ.

Тус компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хөлсийг анхаардаггүй, ажлын дарамт үзүүлж илүү мөнгө завшдаг, торгууль нэрийдлээр их хэмжээний өрөнд оруулаад байгаа юм байна.

"Тасалбар түгээгчдийг сүүлийн дөрвөн сар ажил хийлгээгүй, өглөө ажил дээрээ ирээд шугамд гарах гэхээр "Байж бай" гээд сул зогсоодог байсан. Дарга нарын амыг харж, зөвшөөрөл өгөхийг хүлээж ажлаа үрдэг. Нийтийн тээврийн зорчигчдын ихэнх хувь нь оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болохоор бидний орлого бага байдаг. Гэтэл биднийг илүү мөнгө завшсан, шалтгаангүйгээр ажил тасласан гэх үндэслэлээр буруутгаж, ажлын хөлснөөс хасч, мөн ажлаас халсан. Тиймээс халагдсан бид дээрхи компанийг шүүхэд өгөхөө мэдэгдэж байгаа" гэсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment