Н.Энхбаярыг дүүтэйгээ хамт мэдүүлэг өгөхийг хүлээж байна
57 минутын өмнө
Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх үед тэрбээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард ирээд сэмхэн буцсан төдийгүй түүнийг ирсэн өдрүүдэд АТГ-аас дахин дуудаж, байцаалт өгөхийг шаардаж, улмаар хүчээр авч явахыг завдсан хэмээн МАХН-аас мэдээлж байсан. Тухайн үед АТГ-аас ямар нэгэн тайлбар өгөөгүй юм.Тэгвэл тус газраас "Н.Энхбаяртай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаад харьяаллын дагуу манайд шилжүүлсэн. Н.Энхбаярыг Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Н.Энхтуяа, Б.Хуяг, Н.Энхбаяр нарын хэн ч манайд мэдүүлэг өгөөгүй. Эдгээр хүмүүсийг АТГ-т ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна" гэжээ. Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хувьд Олон улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа аж.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх "Империал Гоулд" компанийн өмчлөлийн байрыг намдаа Америкийн иргэн А.Генсбург гэгчээс худалдан авсантай холбоотой хэргээр шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, анх 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь төлж чадаагүй тул А.Генсбург өөрт нь онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдаад гомдол гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment