Friday, April 10, 2015

Эвдэрхий “Приүс”-ийг оруулж ирээд засаж зардаг байна

Эвдэрхий "Приүс"-ийг оруулж ирээд засаж зардаг байна

15 минутын өмнө

Сүүлийн үед автомашины худалдаа, бизнес цэцэглэж, бүр сүүлдээ ийм төрлийн бизнес хөгжих тийшээ хандаж, ямар ч хяналтгүй явж байна. Эко хэмээн нэрлэсэн "Приүс" машин бол зах зээл дээр талх шиг зарагдаж байгаа нь үнэн. Гаднаас ямар машин орж ирээд ямар болж зарагдаж байгааг нэгэн этгээд илчилжээ. Учир нь, мөргөлдсөн, онхолдсон, унасан, эвдэрсэн, "Приүс"-ийг цуглуулан хилээр оруулж ирээд вьетнам засварын газруудад сэвгүй болтол нь янзлуулаад, арваас дээш сая төгрөгөөр зардаг сүлжээний бизнес байгаа гэнэ.

Эл байдлыг хэн ч хянадаггүй, шалгалт хийдэггүй байна. Ийнхүү худалдан авахаар захиалга өгсөн этгээдүүдэд үнийг нь нэг дахин нугалж зардаг аж. Уг нь бол хил гаалиар хуучин төмрийн хог хаягдал оруулахыг хориглодог хэрнээ, иймэрхүү эвдэрхий машинууд өдрийн цагаар ч бөөн бөөнөөрөө бууж байгаад хууль хяналтынхан болон холбогдох газрууд нь анхаарал тавьж бизнес эрхэлж буй нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment