Tuesday, April 7, 2015

Нурсан плитанд оногджээ

Нурсан плитанд оногджээ

32 минутын өмнө

Хоёр метр орчим өндрөөс барилгын плита ховхорч унасан осол гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 21.00 цагийн орчимд Алтай хотхоны нэгэн байрны орцны үүдэн хэсэг нурж унасан байна. Тус хотхоны 20 дугаар байрны нэгдүгээр орцны үүдэн дээд хэсэг нурж унасны улмаас ойролцоо зогсож байсан "Приүс" автомашины арын шилэн дээр плита унаж цонхыг нь хагалжээ.

Харин азаар түүгээр хүн явж таараагүй тул тэрхүү плитанд өртөж гэмтээгүй байна. Энэ асуудлаар цахим хуудаснаа нэгэн фэйсбүүк хэрэглэгч "Ийм эмзэгхэн байр барьж гурван жил болоогүй эхнээсээ нурж хагарч унаж байна. Одоо дахиад ан цав гарчихсан нэмж унахаар харагдаж байна лээ. Хүн бэртэхээс өмнө яаралтай арга хэмжээ ав гэж жижүүр, СӨХ-д хэлсэн боловч хайхраагүй байна" хэмээн бичсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment