Г.Эрдэнэтунгалаг өөрийгөө рекламддаг хүн биш гэнэ
Өнөөдөр 12 цаг 48 минут
Дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар 25 дугаар суваг телевизийн "21.000 төгрөг" реалити шоуд оролцож байгаа бөгөөд 15 хоног эл мөнгөөр амь зууж, тэсвэр тэвчээртэй нэг нь нэвтрүүлгийн ялагч болох юм. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд хоол, мөнгө олохын тулд машин угаана, ногоо зарна, мах шулна гээд бүхнийг хийх ажээ.Эрхэм дуучин бүсгүй "Сүүлийн үед надтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Тухайлбал, "Өдөр бүр л өөр өөр хайр дурлалтай учруулж, гэмт хэрэгт холбогдсон энэ тэр гээд. Мөн өөрийнхөө талаар өөрөө пиар хийдэг гэх мэт ойлголтыг төрүүлж миний талаар янз бүрийн худлаа мэдээлэл бичих юм аа. Би хэзээ ч өөрийгөө рекламдах хүн биш ээ. Жирийн нэгэн уран бүтээлч, эх хүн ажиллаж амьдраад явж байна шүү дээ" гэсэн тайлбарыг хийжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment