Sunday, April 5, 2015

Нүцгэн бүсгүй дээрэм хийхийг оролджээ

Нүцгэн бүсгүй дээрэм хийхийг оролджээ

11 минутын өмнө

Өнгөрөгч пүрэв гаригт шилжих шөнө дунд эргэм насны нэгэн эмэгтэй алчуураар биеэ ороогоод Баруун Виржини мужийн Чарлстон хотын нэгэн дэлгүүр рүү нэвтэрч, худалдагчаас нь байгаа бүх бэлэн мөнгөө өгөхийг шаарджээ. Татгалзсан хариу сонсоод тэр сонин эмэгтэй давшилтад орсон бөгөөд хүчээр мөнгөтэй болохыг санаархсан гэнэ.

Худалдагч эрэгтэй шийдэмгий хариу барьсан бөгөөд цагдаа нарыг дуудсан аж. Дуудлагаар ирсэн хууль сахиулагчид хагас нүцгэн бүсгүйг саатуулан авч явсан бөгөөд өвөрмөц аргаар дээрэм хийхийг оролдсон эмэгтэй чухам ямар зүйлийн үйлчлэл дор байсныг тогтоож чадаагүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment