Wednesday, April 29, 2015

Шар өвс шатааж гал алдах тохиолдол их байна

Шар өвс шатааж гал алдах тохиолдол их байна

Өнөөдөр 14 цаг 18 минут

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага НОБГ-т өдөр бүр олноороо ирж байна. Өчигдөр ч гэхэд гал командад 20 дуудлага ирсэний 10 нь шар өвсөө шатааж байгаад гал алдаж, айлын байшин шатаасан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд хашааны өвсөө шатааж байгаад гал алдаж, хоёр айлын байшинг шатаажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 18 хороонд айлын эзгүй хашаанд хог шатааж байгаад хашааны өвс рүү халдааж айлын хашаа болон хажуу айлынх нь байшинг шатаахыг дөхсөн гэнэ. Азаар гал команд хурдан ирсэний эцэст галыг газар авуулалгүй унтраасан юм.

Ийнхүү иргэдийн хайхрамжгүй байдлаас ил задгай хогоо, хашааны өвсөө шатааж байгаад гал алдаж байгааг онцгой байдлаас хэлж, хайхрамгүй байдлаасаа болж гал алдахгүй байхыг анхааруулсаар байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment