11-тэй суут хүү 3 диплом авчээ
44 минутын өмнө

Өдгөө Америкийн Калифорни мужийн Сакраменто хотод оршин суудаг 11 настай суут хүү Танишк Абрахам American River коллежийг төгсөн гурван диплом авчээ. Тухайн сургуульд хүү нэг жилийн турш тоо, гадаад хэл болон бусад шинжлэх ухааны хичээлүүдийг үзсэн байна.
Абрахамын хувьд ийм амжилтад хүрсэн нь түүний мэдлэг ухаанд дэндүү татагдсанаас болсон гэнэ.
Цаашид тэрбээр Стэнфордын их сургуулийг төгсөж, эмч мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй гэнэ. Түүний хувьд эхний ээлжинд ямар ч байсан бакалаврын зэрэг авах нь чухал байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment