3000 айлын орон сууцыг монгол барилгачид барьж байна
27 минутын өмнө
Монголд баригдсан шинэ орон сууцны ихэнхийг хятадууд барьсан гэдэг. Хятадаас барилгын ажилтнуудыг оруулж ирж байшин барилга бариулдаг байсан монголчууд өөрсдөө бүтээн байгуулж, байр барьдаг болсон гэх сайхан мэдээлэл байна. Үндсэндээ өөрсдөө үндэсний үйлдвэрлэл, барилга байшин барих бүрэн чадалтай, боломжтой гэдгээ батлан харуулж байна.Тухайлбал, "Шинэ Яармаг" төслөөр Яармагт сүндэрлэж байгаа 3000 айлын орон сууцыг 100 хувь монголчууд өөрсдөө барьж байгаа бөгөөд 2500 монгол барилгачид барьж байгаа ажээ.
Уг төслийн үйл явцтай УИХ-ын дарга З.Энхболд болон гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа нарын албаны хүмүүс танилцсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment