Байрны зээлийн хугацааг 30 жил болгоно
29 минутын өмнө

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хувьд боловсруулсан журмын төсөлд яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцэгдсэн бас нэг чухал асуудал бол орон сууцны ипотекийн зээлийн журам байлаа. Журмын төсөлд зээлийн хугацааг 20 жил байсныг 30 жил болгох, 80 м.кв-ын босгыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэв. Ингэхдээ иргэн байрныхаа 80 м.кв хүртэлх талбайг найман хувийн зээлд хамрагдан авах бөгөөд түүнээс дээш талбайтай байрыг арилжааны банкны хүүгээр бодуулж авах тухай яригдав. Урьдчилгаа төлбөрийн тухайд 10 хувиа төлөх юм байна.
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор үйлдвэрлэгчдийн импортын материалтай ижил нэрийн зарим барилгын материалын гаалийн тарифыг нэмэх, зарим барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн гаалийн тарифыг тиглэх тухай асуудлыг дэмжиж холбогдох байгууллагуудад уламжлахаар болов. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment