Thursday, May 7, 2015

76 настай онгон эмгэн нөхөрт гарчээ

76 настай онгон эмгэн нөхөрт гарчээ

12 минутын өмнө


Татарстаны нийслэл Казань хотод 76 настай онгон эмгэн нэгэн 67 настай хөгжлийн бэрхшээлтэй өвгөнтэй гэрлэжээ. Гэрлэх ёслолыг "залуу хос" өдгөө амьдарч буй асрамжийн газраа хийсэн байна.

Залуудаа ферм дээр их ажилтай байсан тул тэрбээр хүнтэй гэрлэх боломж хомс байсан гэдгийг эмгэн өгүүлэв. Дээр нь түүний эх их хатуу, чанга хүн байсан учраас эрчүүдтэй уулзахыг зөвшөөрдөггүй байжээ.

67 настай "сүйт хархүү" ч өмнө нь гэрлэж байгаагүй нэгэн гэнэ. Тэтгэврийн хөгшид хуримаа лалын зан үйлийн дагуу хийсэн аж. Асрамжийн газрын удирдлага залуу хосуудад тусдаа өрөө гаргаж өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment