Элс иддэг 80 настай эмгэн
15 минутын өмнө
Судама Деви гэдэг эмгэн 80 насыг зооглосон дөрвөн хүүхдийн эх билээ. Тэрбээр энэ яваа насандаа элс зооглож ирсэн байна. Судама есөн настай охин байхдаа найз охидтойгоо атга элс идэж чадна хэмээн мөрийцжээ.Ингээд мөрийгөө авсаны дараа тэр ер бусын хоол түүний сэтгэлд нийцсэн гэдгийг ойлгосон аж. Иймд охин эцэг, эхээсээ нуугдан байж элсийг өдөр болгон идэх болжээ. Насанд хүрсэн хойноо ч өөрийгөө зогсоож дийлэлгүй элсийг хоолондоо хэрэглэсээр л байв.
Судама элсийг их амттай гэж үздэг учраас өдөрт дор хаяж нэг килограммыг зооглодог гэнэ. Заримдаа хоолны хачир болгож, заримдаа хуурайгаар нь, эсвэл аяга усанд хутгаад "хүртчихдэг" байна. Хамгийн сонирхолтой нь, ийм өндөр настай болсон ч тэрбээр бие нь цоо эрүүл, хоол унданд ч сайн байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment