Wednesday, May 27, 2015

Надаль 800 мянгын цагтай тоглов

Надаль 800 мянгын цагтай тоглов

50 минутын өмнө

Уржигдар "Ролан Гаррос" тэмцээнд оролцож эхэлсэн Рафаэль Надаль эхний тоглолтоо өөрийн ивээн тэтгэгчийн үйлдвэрлэсэн Richard Mille RM27-02 загварын бугуйн цагтай хийжээ. Уг цагны үнэ 800-850 мянган доллар гэнэ.


Надалийн өмнө нь зүүж байсан RM027 загварын цаг хагас сая долларын үнэтэй байсан билээ. "Их дуулга" тэмцээний 14 удаагийн аварга залуу элдэв үнэт металл, чулуугаар хийгдээгүй цаг яагаад ийм үнэтэй байдгийг тайлбарлажээ.


"Энэ бол их гоёмсог эд. Гэхдээ үүнд түүний гол давуу тал оршихгүй. Энэ цаг өндөр ачаалал хүлээж авдаг хүмүүст зориулагдсан учраас л ийм үнэтэй юм. Тэдгээрийг бүтээхэд их хөдөлмөр орсон учраас л тийм үнэтэй байгаа билээ" гэж Надаль өгүүлэв. RM27-02 загвар өмнөхийн адилаар ердөө 50 ширхэг бүтээгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment