Thursday, May 28, 2015

Г.Дэнзэнг онц хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьжээ

Г.Дэнзэнг онц хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьжээ

13 минутын өмнө


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хориод долоо хонож байна. Түүнийг авлигын хэргээр баривчилсан ч урьдчилан хорих ангид онц хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэг камерт хорьсон гэх мэдээлэл байна.

Энэ нь ар гэрийнхэнд нь маш хүндээр тусаж байгаа гэнэ. Учир нь, Г.Дэнзэнг хүнд хэрэгтнүүдтэй цуг байлгах болсон нь түүнийг дарамтлах гэсэн оролдлого хэмээн тэд үзэж байгаа аж.

Г.Дэнзэнгийн хувьд нэр төрөө сэргээлгэж, бохир улс төрчдийн "бай" болсон гэдгээ нотолно гэж хоригдохынхоо өмнө хэлж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment