Tuesday, May 26, 2015

Замын голоор явж наймаа хийдэг хүүхдүүд нэмэгджээ

Замын голоор явж наймаа хийдэг хүүхдүүд нэмэгджээ

49 минутын өмнө

Замын уулзварууд дээр гэрлэн дохио асахыг хүлээн зогсох машинуудын дундуур бараа зарж явдаг хүүхдүүдийн тоо нэмэгдэх болжээ. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахаар зогсохгүй өөрсдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж хоолны мөнгөө олж байгаа явдал юм. Хэдийгээр жолооч нар тэдгээр хүүхдүүдийг өрөвдөж, ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаж авсанаар өдрийн хоолны мөнгийг өгч байгаа ч насан туршийн эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бүрдүүлж байгааг ойлгох хэрэгтэй.

Түүнчлэн удахгүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлнэ. Амралт эхлэхээр хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг тул эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хэрэв замын хөдөлгөөнд оролцож яваа тохиолдолд асран хамгаалагч нь хүүхдийг хөтлөж буюу тэвэрч оролцох, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment