Thursday, May 7, 2015

Г.Уянга уурхайчдын уурыг хүргэв

Г.Уянга уурхайчдын уурыг хүргэв

10 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Уянгыг хэлэх гэсэн үгээ түс тас хэлчихдэг шулуухан зантай, цаашлаад улс орон, ард түмнийхээ төлөө дуугарч ажилладаг нэгэн гэж тодорхойлдог билээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаан дээр уурхайчид болон алт олборлогчдыг буруутгаж, ад шоо үзэж муу хэлсэн нь тэдний уурыг хүргэж, элдвээр хэлүүлж, нэлээдгүй шүүмжлэл дагуулж, уучлалт гуйхыг шаардаж эхлэв.

Хурал дээр Г.Уянга "Хайгуул хийх, ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагааг бизнес гэж хэлэхэд түвэгтэй юм. Ашигт малтмал олборлон зарж байгаа хүмүүс баялаг бүтээгч биш ээ. Тэд зүгээр л баялгийг ухаж гаргаж байгаа хүмүүс. Харин тэдний дэргэд таавчиг хийж байгаа хүмүүс баялаг бүтээгчид юм шүү. Нэр томьёон дээрээ андуурч ярихаа боль. Дахин хэлье, тэд хэзээ ч баялаг бүтээгч биш юм шүү" гэсэн юм.

Ийнхүү тэрбээр Монголын уурхайчид, эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс уучлалт гуйхаар болж байх шиг. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment