Пицца амийг нь аврав
12 минутын өмнө

Америкийн Флорида мужид нэгэн эмэгтэй пицца захиалахыг хүсээд өөрийгөө болон бага насны гурван хүүхдээ аварчээ. 25 настай Шерил Тредуэй гэдэг энэ эмэгтэй өөрийн найз залуу Этан Никерсоны барьцаанд орсон гэнэ. Тэр эр бүсгүйг гурван хүүхэдтэй нь гэрээс нь гаргаагүй байна. Арга буюу бүсгүй "Хүүхдүүд өлсөөд байна" гэж хуураад пицца захиалах утас руу холбогджээ. Үүрэн гар утасны хавсралтаараа тэрбээр захиалга өгөхдөө дор нь цагдаа дуудахыг хүссэн аж.
Түүний байнга захиалга өгдөг пиццаны газрын ажилтнууд хууль сахиулагчдад хандсан гэнэ. Хэдхэн хормын дараа цагдаа нар дуудлагын дагуу иржээ.
25 настай бүсгүй бага хүүгээ тэвэрчихсэн тэднийг угтсан бөгөөд Никерсон хоёр томыг нь барьцаанд байлгаж байгаа гэдгийг тэдэнд өгүүлэв. Цагдаа нар найз залууг нь бууж өг гэж шаардтал сайн эр "Шоронд орохыг хүсэхгүй байна" хэмээгээд татгалзсан аж. Удалгүй цагдаа нар сайн эрийг ятгаж дөнгөсөн байна. Азаар хэн ч хохирол амсаагүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment