Thursday, May 7, 2015

Адам Левин халдлагад өртөв

Адам Левин халдлагад өртөв

15 минутын өмнө

Шүтэн бишрэгчидтэйгээ уулзах нь урьдаас тааж болшгүй тийм үйл явдал билээ. Шүтэн бишрэгчид эерэг бодолтой ирдэг хэдий ч ганц нэг болчимгүй хүмүүс тэдний дунд байх нь бий.


Хэд хоногийн өмнө Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левин тун ч эвгүй байдалд оржээ. Жимми Киммелын хөтлөн явуулдаг шоуд оролцсоныхоо дараа дуучин залуу гудамжинд гартал шүтэн бишрэгчид нь бүчээд авсан гэнэ.

Мань хүн хэдэн хүнд гарын үсгээ зурж өгөхөөр шийдэн тэдэн дээр дөхөж очтол түүн рүү нэгэн этгээд нунтаг чихэр цацжээ. Адамын биеийн зүүн хэсэг нунтаг чихрээр бүрхэгдсэн бөгөөд хүмүүс түүнийг нь гурилтай андуурсан байна. Балмад этгээдийг дуучны хамгаалагчид саатуулан цагдаагийн хэлтэс дээр аваачжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment