Жим Керри дахин дурлажээ
1 цаг 0 минутын өмнө
Хошин шогийн жүжигчин Жим Керри дурласан бололтой. Алдарт жүжигчин эр саяхан залуу атлаа тун ч давгүйлэг бүсгүйн хамт явж харагджээ. Тэр нь 28 настай ирланд бүсгүй гэнэ. 53 настай Жим шинэ найз бүсгүйтэйгээ өнгөрөгч амралтын өдрүүдээр Нью-Йоркийн гудамжаар зугаалсан аж.Тэд анх 2012 онд учирсан бөгөөд хэдэн сарын хугацаанд үерхсэний эцэст хоёр тийш болсон билээ. Тэгэхэд Жим "Тийм ээ, би үнэхээр л нэгэн ирланд бүсгүйтэй үерхэж байсан. Гэхдээ бид хоёр одоо салсан. Харин тэр үнэхээр эгдүүтэй бүсгүй шүү" гэж хэлж байсан юм. Тэгвэл одоо тэд харилцаагаа сэргээсэн бололтой. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment