Муу тохижилттой байгууллагуудад "гахай" өгнө
43 минутын өмнө

Нэгдсэн уулзалтын үеэр 2015 оны 04 дүгээр сарын 20-ноос хойш хийсэн ажлынхаа талаар танилцуулж хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Энэхүү уралдааны хүрээнд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг бодитоор хийж хэрэгжүүлэх үүднээс дүүрэг, хороод ч хоорондоо өрсөлдөн ажиллахаар болсон байна.
Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 15 мянган аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж цэвэрлэгээнд хяналт тавьж эхэлсэн бөгөөд байгууллагууд, иргэд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаатай үүрэг өгч байгаа юм. Хоёр долоо хоногийн дараа үүрэг даалгаврын хэрэгжилттэй эргэн танилцаж биелэлт нь хангалттай бол "smile" наалт, хангалтгүй бол "гахай" наалт наах юм. Аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх наалтаа ажлын хэсгийн гишүүд хүлээн авч үүрэг даалгаврын хэрэгжилттэй ирэх даваа гаригаас танилцах гэж байна.
Мөн хог хаягдал, цэвэрлэгээний чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж шаардлагатай тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх аж. Удаа дараа зөрчил дутагдал гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment