Баяраар хүүхдээ гадуур авч гарахгүй байхыг анхааруулав
27 минутын өмнө
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эцэг, эхчүүдэд улаанбурхан өвчний дэлдэлт буурахгүй байгаатай холбогдуулан Эх, үрсийн баяраар хүүхдээ гадуур авч гарахгүй байхыг анхааруулав. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 7897 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.Мөн ХӨСҮТ-д 1668 хүн хандаж, шинээр 219 хүн хэвтэж, 173 хүн эмчлэгдэн гарч, 566 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 146 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 19 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа аж. Нийслэлд энэ сарын 21-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр дуусч байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment