Saturday, May 23, 2015

Шар шувууны чихмэл өмгөөлөгч болов

Шар шувууны чихмэл өмгөөлөгч болов

1 цаг 8 минутын өмнө

Америкийн Аспен хотын оршин суугч 67 настай Чарльз Эбботт өөрийг нь шүүх хурал дээр шар шувууны чихмэл авчирч тэнд байсан хүмүүсийг алмайруулжээ. Хэрэгтэн тухайн шувууг Соломон гэж нэрийддэг болохыг мэдэгдсэний дараа шувуу түүний ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ. Тэтгэврийн хөгшин үнэн сэтгэлээсээ шар шувууны чихмэлийг өөрийнх нь өмгөөлөгч хэмээн мэдэгдсэн байна.

Тэрхүү америк эр энэ сарын дундуур нийтийн байран дахь хөршийнхөө гэр рүү орж, түүнд хэрэглүүлж байсан өөрийнхөө эд зүйлсийг авсан хэргээр шоронгийн хаалга татахад хүрсэн аж.

Өнөөдрийн байдлаар Эбботт болон тухайн орон байрны эзэн Майкл Странахэн нар хэрүүл уруултай байгаа бөгөөд тэр ч бүү хэл, тэтгэврийн хөгшчүүд тавдугаар сарын 09-нд архинаас татгалзах нийгэмлэгийн хурал дээр зодоон хийжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment