Wednesday, May 27, 2015

Батлан хамгаалахын генералуудыг шалгаж байна

Батлан хамгаалахын генералуудыг шалгаж байна

39 минутын өмнө

Батлан хамгаалах яамны генералуудыг авлигын хэргээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл тэгэсхийгээд намжсан билээ. Тэгвэл уг хэргийг АТГ-аас үгүйсгээгүй юм. Эх сурвалжийн хэлснээр нэр бүхий генералуудыг шалгаж байгаа, ганц нэгд нь холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн ч мөрдөн байцаалт дутуу гэдэг үндэслэлээр буцаасан байна.

Тухайлбал, Зэвсэгт хүчний генералууд үе үе ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд орох болсон. Тэдний нэг генералыг АТГ шалгаж эхэлсэн сурагтай. ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" төрийн өмчит компанийн захирал асан хошууч генерал М.Жаргалыг хоёр ч хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж байгаад сураггүй болсон бол шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдоод байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment