"Эрдэнэт" үйлдвэр хамгийн их хохирчээ
Өнөөдөр 16 цаг 24 минут
Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго энэ сарын 24-нд баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хот даяар гэрэл цахилгаан тасалдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Уг мэдээлэлд ТӨХ-ноос цахилгаан тасарснаас үүссэн хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2.2 тэрбум төгрөг болсон гэлээ. Хамгийн их хохирол амссан газар нь уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр аж. Тус үйлдвэр тоггүйгээс болж 1.1 тэрбум төгрөгийн хохирол амссан байна.Цахилгаан тасарсан хэрэгт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал асан Ж.Равдандоржийг буруутай, түүний хийсэн санаатай үйлдэл хэмээн хэвлэлээр гарсан нь ташаа ойлголт гэсэн хариу өгсөн юм. Түүнчлэн цахилгаан тасалдах болсон шалтгаан хийгээд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас гаргасан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment