Friday, May 8, 2015

Эхнэрээ үхэлд хүргэсэн хошуучид дөрвөн жилийн ял оноов

Эхнэрээ үхэлд хүргэсэн хошуучид дөрвөн жилийн ял оноов

26 минутын өмнө


Цагдаагийн хошууч А.Отгонбаяр нь өнгөрсөн онд эхнэрээ зодож тамлан улмаар үхэлд хүргэсэн хэргээр шалгагдаж хоригдсон билээ.
Түүнийг эхнэрээ байнга дарамталж, зоддог байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн болон гурван хүүхэд нь гэрчилж байгаа юм.

Тэгвэл А.Отгонбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ даваа гаригт Дүүргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд түүнд дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Талийгаач Т-гийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь харьцангуй бага ял оноосон гэж үзэж байна. Цагдаагийн алба хаагч гэхээрээ бага ял авч болохгүй ээ гэсэн байр сууринаас тэд хандаад байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment