Онгоцондоо амжиж суух гээд түгшүүр зарлуулав
23 минутын өмнө
Нэгэн эрэгтэй Францын Бордо хотын нисэх онгоцны буудал руу утасдаад онгоцон дотор тэсрэх бөмбөг байгаа хэмээн сандаргажээ. Түүний найз бүсгүй түгжрэл дотор саатсан тул мань хүн нислэгийг нь хойшлуулахыг ийм тэнэг аргаар оролдсон гэнэ.Цагдаа нар буудлын бүх тасалгаануудад бүрэн үзлэг хийгээд аюул байхгүй гэдгийг тогтоосон аж.
Дуудлагыг мөшгитөл тэр этгээд нисэх онгоцны буудлаас 19 километрийн зайнаас ярьсан нь илэрчээ.
Удалгүй даажигнагч этгээдийг олоод баривчлав. Түүний найз бүсгүй онгоцондоо амжиж суусан эсэх нь тодорхойгүй ч сайн эр буруутай нь нотлогдвол шоронд хоёр жил хоригдох юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment