Tuesday, May 26, 2015

Нүцгэн дугуйчдын сүрт жагсаал болов

Нүцгэн дугуйчдын сүрт жагсаал болов

0 минутын өмнө

Их Британийн Гэмпшир гүнлигийн Саутси хотод унадаг дугуйн спортод дуртай нүцгэн хүмүүсийн олноороо оролцсон үйл ажиллагаа болжээ. Олон арван чармай нүцгэн тамирчид хотын гудамжинд гарснаар замын хөдөлгөөнийг бараг бүхэлд нь гацааж орхисон байна. Зарим хүн тэднийг сониучирхан харж байсан бол бусад нь жигшин зэвүүцсэн нүдээр ширтжээ.


World Naked Bike Ride байгууллагын салбар зөвлөлийн төлөөлөгчид энэхүү үйлдлээрээ унадаг дугуйгаар зорчиж буй хүмүүсийн аюулгүй байдалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүссэн гэдгээ өгүүлэв. Дараагийн ийм үйл ажиллагаа зургаадугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотод болох юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment