Sunday, May 24, 2015

Г.Дэнзэнгийн араас Н.Мөнхбатыг баривчлах уу?

Г.Дэнзэнгийн араас Н.Мөнхбатыг баривчлах уу?

21 минутын өмнө


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа билээ. Түүнийг 14 хоног цагдан хорино гэдгээ мэдэгдсэн. Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг, байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон  тухай  болон  цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар  хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна.

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд  нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байгаа гэдгийг албаны эх сурвалж өгүүлэв.

Мөн өмгөөлөгч Содномдорж нь түүнийг өмгөөлөхөөс татгалзсан байна. Түүнээс гадна Н.Алтанхуяг АТГ-ынхны ажилд саад хийхийг бас л санаархсан ч гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Г.Дэнзэнгийн араас "Хөгжлийн банк"-ны захирал Н.Мөнхбатад таслан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн мэдээлэл гарч эхлэв. Түүнийг мөн л авлигын хэргээр улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр дээрх газраас шалгаж эхэлсэн байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment