Tuesday, May 26, 2015

Нүцгэрсэн модод эзэнтэй боллоо

Нүцгэрсэн модод эзэнтэй боллоо

38 минутын өмнө

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан "Эзэнтэй мод" төсөл хэрэгжиж эхэлжээ. Уг төсөл нь 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олон хэлсэн юм.

Уг төсөл нь энэ жил "Дэлхийд нэн ховордож буй амьтад" гэсэн сэдвийн дор явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд тэдгээр амьтдын талаар нийгэмд мэдээллэх, хайрлан хамгаалах зорилготой юм. Эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд үүнд Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах модны халцарсан хэсгийг будах юм. Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд бүх насны хүмүүс оролцох боломжтой юм байна.

Төслийн арга хэмжээ нь 06 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд зурсан зургаа сошиал сувгуудад цацаж 06 дугаар сарын 19-ны өдөр хаалтын ажиллагаа болохоор төлөвлөгдөж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99107554 утсаар лавлах боломжтой байна.


Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment