Saturday, May 30, 2015

Их Британид нохой салхилуулах нь ашигтай бизнес болжээ

Их Британид нохой салхилуулах нь ашигтай бизнес болжээ

20 минутын өмнө

Их Британид эзнийх нь хүсэлтээр нохойг нь салхилуулах явдал ихэд дэлгэрч байгаа аж. Энэ ажлыг оюутнууд юм уу тэтгэврийнхэн хоолны мөнгө олох зорилгоор хийдэг байсан цаг өнгөрчээ. Жилдээ 26,5 мянган фунт стерлинг буюу 35 мянган еврогийн ашиг олох боломжтой гэнэ. Нохой салхилуулагч буюу Дог-уокер хүн дунджаар нэг цагт 10-12 паундын хөлс авдаг байна.

Нэг ийм хүн өдөрт зургаан нохой салхилуулна. Нохой болгонтой тэрбээр цэвэр агаарт 1-1,5 цагийг өнгөрүүлдэг юм. Тэгэхээр ажлын найман цагт тэрбээр 100 орчим паунд буюу сардаа 2000 орчим паундын цалин авна. Dragonfly Pet Concierge компанийг үндэслэн байгуулагч Никола Дэниелсын өгүүлж байгаагаар бол ийм үйлчилгээг голчлон өмгөөлөгчид, эмч нар, багш хүмүүс авдаг гэнэ. Тэд ажилдаа дарагдсан учраас нохдоо салхилуулах цаг завгүй байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment