Лэди Гага 10 кг туржээ
31 минутын өмнө
Дөрөвдүгээр сард болсон нэгэн тоглолтынхоо үеэр дуучин Лэди Гага мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 70 гаруй кг жинтэй харагдсан гэнэ. Хэд хоногийн дараа дуучин бүсгүй ирээдүйн нөхөртэйгээ хамт салхинд гарахдаа нэлхгэр даашинзтай харагдаж, жирэмсэн гэх цуу яриаг дэгдээсэн билээ.
Тэгвэл одоо бүх зүйл өөрчлөгджээ. Гага бүсгүй энэ зун Малибугийн наранд шарлагын газар дээр болохоор төлөвлөгдөж байгаа хуримын ёслолдоо бэлтгээд жингээ эрчимтэйгээр хаяж байгаа аж.
Ингэхийн тулд тэрбээр хөгжим сонсонгоо дугуй унаж, йогоор хичээллэх болжээ. Энэ сарын 02-ны өдөр дуучин бүсгүй шал өөр байдалтай харагдсан гэнэ. Түүний хүчин чармайлт ач тусаа өгчээ. "Тэр дор хаяж 10 кг жин хаясан байна" хэмээн учир мэдэх хүмүүс уулга алдав. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment