Friday, June 12, 2015

2-3 жилийн турш хуурамч мөнгө хэвлэсэн нь тогтоогджээ

2-3 жилийн турш хуурамч мөнгө хэвлэсэн нь тогтоогджээ

1 цаг 54 минутын өмнө

Манай улсын иргэд болох У, Г нарын бүлэг этгээдүүд сүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж арилжаанд нэвтрүүлжээ. Тэд 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн  илрүүлсэн байна.

Гэмт этгээдүүд хэдийгээр 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа ч ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст "Хуурамч төгрөг илэрлээ" гэх гомдол, мэдээлэл ирсээр байгаа гэнэ. Тэгэхээр дээрх залуус 17 саяас илүү хэмжээний хуурамч мөнгө нийлүүлсэн байх магадлалтай учир хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment