Худлаа үхээд 40 жил амьдрав
15 минутын өмнө


Сайн эр дараа жилийнхээ нэгдүгээр сарын 05-нд товлогдсон шүүх хуралдаанд ирэх ёстой байсан ч алга болжээ. Түүний өмгөөлөгч Стэнселыг Гондурас Улсад усанд шумбаж байгаад живсэн хэмээн мэдэгдэв. Аврагчид түүний цогцсыг олоогүй ч амь эрсэдсэнд тооцсон аж. Үнэн хэрэг дээрээ бол Стэнсел эхнэр, дөрвөн хүүхдээ орхиод амраг бүсгүйтэйгээ шинэ амьдралыг эрж хайхаар дэлхийг тойрсон аялалд гарчээ. Тэд Венесуэл, Перу, Таити арал зэргээр орсны эцэст Австралийн Күинслэндэд суурьшихаар шийдсэн байна. Тэндээ гэрлээд хоёр хүүхэдтэй болжээ.
Үлдсэн амьдралаа Стэнсел нь Дэннис Ли Лафферти гэдэг нэрийн дор аялал жуулчлалын оператороор ажиллан дүүрэгтээ нэлээн хүндтэй хүн болсон аж. Энэ оны тавдугаар сард тэрбээр 78 насандаа жолоо мушгиж яваад жолоодлого алдан мод мөргөжээ. Стэнсел газар дээрээ нас барсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment