92 насандаа марафоны дээд амжилт тогтоов
34 минутын өмнө
Харриетт Томпсон гэдэг америк эмгэн марафон гүйлтийн бүтэн зайг амжилттай туулсан хамгийн өндөр настай эмэгтэй болжээ. Өдгөө 92 настай Томпсон Сан-Диегод болсон марафон гүйлтийг долоон цаг, 24 минут, 36 секундын дотор туулсан байна. Тэрбээр барианы зурвасыг өөрийн 56 настай хүү Брэннигийн хамтаар давсан аж.Уг амжилтыг тогтоохдоо Томпсон 92 жил, 65 хоногийн настай байжээ. Өмнөх дээд амжилт болох 92 жил 19 хоногийн нас 2010 онд Хонолулугийн марафоныг амжилттай туулсан Глэдис Бэрриллынх байсан юм.
Шинэ дээд амжилтыг тогтоогч Томпсон өмнө нь амны хөндийн хорт хавдартай гурван ч удаа тэмцэж, биеэ эдгэрүүлж байсан хатан зоригт эмэгтэй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment