Monday, June 1, 2015

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал дахин хойшилж магадгүй

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал дахин хойшилж магадгүй

22 минутын өмнө

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал маргааш 11:00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй.

Уг шүүх хурал дахин хойшилж магадгүй гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн хэлж байна. Чухам ямар шалтгаанаар гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ. Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ.

Харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүх юм.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment