Tuesday, June 23, 2015

Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан эмнэлэг нээлтээ хийнэ

Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан эмнэлэг нээлтээ хийнэ

36 минутын өмнө


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг спортоо орхиж, хүмүүнлэгийн ажилтан болсон хэмээн ярих болсон билээ. Тэрбээр ард түмнээ эрүүл энх, саруул сайхан байлгахын төлөө зүтгэж байгаа нэгэн бололтой.

Аваргын хувьд гэргий Х.Азжаргалтайгаа удаан ярилцсаны эцэст хувийн эмнэлэгтэй болохоор шийдсэн гэх сайхан мэдээ байна.

Тодруулбал, түүний санаачлан үүсгэн байгуулж буй "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр 10 цагаас "Сувилахуй"-н сургууль дээрх эмнэлгийн байранд болох аж. Түүний хувьд өмнө нь ч мөн оршин суудаг хорооныхоо иргэдэд цоо шинэ гэр бэлэглэж байсан буянтай нэгэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment